suragchiin-duremt-huwtsas

Сурагчийн дүрэмт хувцасны үнэ болон худалдаалах цэгүүд

~Сурагчийн дүрэмт хувцасны үнэ болон худалдаалах цэгүүд~

Жил жилийн намар өнгө алагласан цэцэг барин гүйлдэх бяцхан хүүхдүүдийн цангинасан инээдээр эхэлнэ. Гэвч үүнтэй зэрэгцээд эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл цуглуулах, сурагчийн дүрэмт хувцас авах гээд олон том ажилтай тулгардаг.

Жил бүр материал муу, хэт үнэтэй гэх шүүмжлэлийг дагуулдаг дүрэмт хувцасны үнэ энэ жил нэмэгдээгүй, материалын хувьд илүү сайн чанарын даавуугаар үйлдвэрлэгджээ. Ингээд сурагчийн дүрэмт хувцасны үнэ, худалдаалагдаж байгаа газруудын мэдээллийг хүргэж байна.

“ШИЛМЭЛ ЗАГВАР” ХХК

“Шилмэл загвар” ХХК нь БСШУЯ-наас баталсан стандарт болон эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан, 40 хувь ноосны агууламж бүхий материалаар дүрэмт хувцасаа үйлдвэрлэжээ. Үнийн хувьд өнгөрсөн жилийхтэй адил байна.

Худалдаалах цэгүүд:

Баруун 4 зам, Голомт Хотхон, Шилмэл Загвар төв
Нарантуул Зах, Баялаг Ундраа худалдааны төвийн 2 давхарт 192-р павилон
3, 4-р хороолол Номин Их Дэлгүүрийн гадаа талбай
Дархан хот, Шинэ Дархан Олон Улс Худалдааны төвын эсрэг талд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хажууд

“БҮТЭЭЛЧ ҮЙЛС” ХХК

“Бүтээлч Үйлс” ХХК нь энэ жил санхүүгийн зөв тооцоолол, завгүй үеийн зөв төлөвлөлт хийхэд зориулан “Эрт авбал илүү амар” уриатайгаар худалдааны салбаруудаа нээжээ. Үнийн хувьд өнгөрсөн жилийхтэй адил байна.

Худалдаалах цэгүүд:

11-р сургуулийн урд “Сурагчийн дүрэмт хувцас худалдаа”
Нарантуул Зах, Баялаг Ундраа худалдааны төвийн 2 давхарт 138-142-р павилон
Алтжин бөмбөгөр төвийн 1506-р павилон
Алтжин шөнийн зах С1 павилон
Улсын Их Дэлгүүрийн 6-р давхарт
Ялалтын талбай
Хан-Уул дүүргийн соёлын ордон
Налайх дүүргийн соёлын ордон
Багануур дүүрэг “Хэрлэн төв”
Ховд аймаг, төв гудам, давхар дэлгүүр 2-р давхарт
Увс аймаг, Улаангом хот, Уянга төвийн баруун талд, Сурагчийн дүрэмт хувцасны худалдаа
Баян-Өлгий, Өлгий хот, Гурван сайхан төв
Хөвсгөл аймаг, Мөрөн хот, Өнөр худалдааны төв, Титэм 2 худалдааны төв
Говьсүмбэр аймаг, Балдан засагт захын хойно хуучин Хаан банкны байр
Завхан аймаг, Баруун бүс худалдааны төвийн 3-р давхарт

“ӨЭЛҮН МЕНЧ” ХХК

“Өэлүн Менч” ХХК нь 2018-2019 оны хичээлийн жилд зориулан бага ангийн охидын сарафаныг хүүхэд багачууд, эцэг эхчүүдээс ирсэн санал хүсэлтийг үндэслэн ерөнхий загварт өөрчлөлт оруулахгүйгээр углаж өмсөхгүй урдуураа товчтой шууд өмсөж тайлахад хялбар байхаар үйлдвэрлэжээ.

Худалдаалах цэгүүд:

Сүлжмэлийн үйлдвэрийн гадаа асар
Дүнжингарав худалдааны төвийн 29-р павилон
Баялаг ундраа худалдааны төвийн 2-р давхарт
АСА циркт тус тус худалдаалагдаж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
5 (1 vote)

Сэтгэгдэл бичих