uhaalag-buguiwch

Сурагчдад “Ухаалаг бугуйвч” олгож байна

Их тойрууд байршилтай 17 сургуульд 26 автобус, хотын захын 12 сургуульд 14 сургуулийн автобус сурагчдад үйлчилж байна. Энэхүү төсөл нийслэлд анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд эцэг эхчүүд олон нийтийн талархлыг хүлээж өдрөөс өдөрт “Сургуулийн автобус”-аар зорчих сурагчдын тоо өсч байгаа аж.

Тиймээс энэхүү төслийг өргөжүүлж, илүү боловсронгуй болгон хүүхдийг аюулгүй зорчуулах зорилгоор UB school аппликэйшн боловсруулж, байршил тогтоогч GPS суурилуулсан бугуйвч хүүхдүүдэд олгохоор байна. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр /2020-01-20/ ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад хүүхдүүдэд олгох ухаалаг бугуйвчийг гардуулан өглөө. Ухаалаг бугуйвч нь хүүхдийн байршил тогтоогоод зогсохгүй, автобус хэдэн минутын дараа хаана зогсох талаарх мэдээллийг эцэг эхчүүд гар утаснаасаа авах боломжтой юм.

Нийслэлийн Засаг Даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл хөтөлбөрт “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлнэ гэж тусгасан. Одоогоор нийслэлийн хэмжээнд 30 чиглэлд 40 автобус явуулж таван мянган сурагчдад үйлчилж байна” гэлээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих