zanabazar muzei

Соёлын өвийн цаг хугацаа, орон зайгаар аялах “Виртуал музей”

Монголын үндэсний музей,  Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей,  Богд Хааны ордон музей,  Эрдэнэзуу музей, Хэнтий аймгийн музей гэсэн таван музейд орчин үеийн дэвшилтэд техник тоног төхөөрөмжийг байрлуулан, дижитал орон зай бий болгон виртуал үзмэрүүдийг олон нийтэд хүргэхээр бэлдээд байна.

“Виртуал музей” төслийн нээлт өчигдөр /2019.01.23/ Өндөр гэгээн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болсон юм.

Өндөр Гэгээн Занабазарын өөрийн мутрын хийцийн нийт 8 бүтээл байгуулсан ба тус бүрд нь орчин үүсгэж энэхүү тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар үзэж буй хүн тухайн орчинд нь орж бурхадыг болон эргэн тойрны байгаль орчин, юмс үзэгдлийг яг дэргэд нь байгаа мэтээр харж, мэдэрч, бурхадын тухай тайлбарыг сонсон, хөгжмийн аялгуунд аялах боломжийг бүрдүүлж байгаад “Виртуал музей”  онцлог оршино.

vertual-muzei

Дууны нөлөө бүхий компьютерийн график хослуулан хиймэл бодит орчинд аялахдаа мянганаар өртөөлсөн түүхийн хосгүй үнэт эд өлгий, соёлын өв болсон Өндөр гэгээн Г.Занабазарын хосгүй гайхамшигт бүтээлүүдтэй танилцах боломжийг олгожээ

Виртуал гэдэг нь

  Сүүлийн үеийн дэвшилтэд технологи бөгөөд  дууны нөлөө бүхий компьютерийн график хослуулан хиймэл /виртуал/ бодит байдлыг бий болгох технологийг хэлдэг бөгөөд олон улсад үүнийг VR /Virtual Reality/ гэж нэрлэдэг.

VR нь програм хангамжийн тусламжтай бүтээгдсэн хэрэглэгчидэд бодитой мэт харагдах хиймэл бодит орчин юм. Энэ нь хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх гэсэн таван мэдрэхүйг таньд хийсвэр байдлаар бодит мэт мэдрүүлэхийг хэлнэ.

vertual-zanabazar

Virtual Reality-ийн тусламжтай та зугаацах, аялах, хөгжих, суралцах мөн өөрийн хүссэн дүрдээ хувирах, хүссэн орон зайдаа шилжих гэх мэтчилэн хязгааргүй боломжийг олж авах боломжтой.

МУИС-ийн доктор, профессор А.Энхбаяр шавь нартайгаа хамтран Монголын музейнүүдийг “Виртуал үзмэр”-ээр баяжуулах төсөл дээр хоёр жил гаруйн хугацаанд ажилласны үр дүнд бодит амьдрал дээр хэрэгжиж эхэлжээ. Уг төсөлд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгээс Монгол түүх, өв соёлоо таниулан сурталчлах зорилгоор дэмжин хамтран ажилласан байна.

Цаашид эзэнт гүрний үеийн Хархорум хот, Сарьдагиийн хийд, Төвхөн хийд, Амарбаясгалант хийд, Богд хааны ордон музей зэрэг Монголын түүх, соёлын бахархалт өвийг дижитал орчинд оруулах төлөвлөгөөтэй гэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих