olon-ulsiin-robotiin-temtseen

Олон улсын роботын тэмцээний ялагчидтай уулзлаа

~Олон улсын роботын тэмцээний ялагчидтай уулзлаа~

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр Олон улсын Роботын хүүхэд залуусын тэмцээнд амжилт үзүүлсэн “Оюуны тулга” дунд сургуулийн хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа.

Өнгөрсөн 04 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд Румын улсын Орадео хотод болсон Олон улсын Роботын найм дахь удаагийн тэмцээн болсон бөгөөд “Тояа” академийн харьяа “Оюуны тулга” сургуулийн эдгээр авьяаслаг хүүхдүүд дэлхийн 20 гаруй орны 61 багийн хүүхдүүдтэй өрсөлдөж хоёр баг 3-р байр, нэг баг 5-р байранд орж багийн амжилтаараа 1-р байранд шалгарсан амжилттай иржээ.

Хүүхдийн инженер сэтгэлгээг хөгжүүлж, системийн боловсролыг Монголд түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор “Оюуны тулга” дунд сургууль 2014 оноос “Бяцхан инженер” хөтөлбөрт сургалт явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 1-5 дугаар ангийн 70 орчим хүүхэд уг хөтөлбөрт хамрагдаж байгаа аж. Энэ удаагийн тэмцээнээс өмнө 2015 онд Бээжинд болсон Олон улсын Роботын тэмцээнд мөн хоёр баг оролцсоноос нэг баг нь 5-р байранд орж амжилт үзүүлжээ.

Олон улсын тэмцээний ялагчид, маргаашийн монгол инженерүүдэд БСШУС-ын сайд Г.Ганбаяр эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд оюуны спортоор гаргасанд бахархаж буйгаа илэрхийлээд англи хэлээ сайн сурч, ирээдүйн чадалтай инженерүүд болохыг хүсч ШУТСангаас  гаргасан 4D “Амьтан судлал” номын дээжээс гардууллаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих