1-6

Олон улсын англи хэлний олимпиадад Монгол сурагчид амжилттай оролцов

Английн боловсролын хамгийн том байгууллага “Pearson”, “Gatehouse awards” байгууллагууд ивээн тэтгэдэг “Хиппо” олимпиад болж өндөрлөлөө. Манай улсын 14 аймаг, Улаанбаатар хотоос нийтдээ 4,500 гаруй сурагч сонсох, унших, бичих 3 чадвараар өрсөлдсөн бол сүүлийн шатанд 16 сурагч дараагийн шатанд шалгарч Итали улсыг зорьсон юм.

“Хиппо” олимпиад 3 үе шаттай явагддаг бөгөөд эхний 2 шат нь тухайн улсдаа, сүүлийн шат нь Италийн Венецийн Лидо ди Жесоло гэх далайн эргийн хотод болдог байна.

Энэхүү Олимпиадын эхний шатанд 40 орны 32,000 сурагч, сүүлийн шатанд 164 сурагч оролцсон байна. Энэ удаагийн манай сурагчил олимпиадаас гурван алтан медаль мөн олон амжилтын эзэд болон ирсэн байна. Тухайлбал,

  1. Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Бүртэ-Үжин
  2. Орчлон сургуулийн 8 дугаар ангийн сурагч Б.Урангоо
  3. Орчлон сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Амур нар тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртжээ.

12 дугаар ангийн сурагч Э.Бүртэ-Үжин АНУ-ын Миссури Их Сургуулийн зуны 2 долоо хоногийн хөтөлбөрт хамрагдах эрхээр шагнуулав.
Мөн 84-р сургуулийн сурагч Ц.Хулан 5-р байр, Монгол Оросын хамтарсан сургуулийн сурагч Ч.Есүй 4-р байр, Сакура сургуулийн сурагч М.Буяннэмэх 6-р байр эзэлсэн байна.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих