chingis-khan-duuri

Жакарта хотод Монгол дуурийн үдэш боллоо

Бүгд Найрамдах Индонез Улс дахь Монгол Улсын Өргөмжит консул Чандра Гозали, Монгол Улсын Соёлын элч Сэтионо Жуанди Дармоно нарын санаачилгаар Жакарта хотноо “Монгол дуурийн үдэш” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд оролцсон Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч, дуурийн дуучин Э.Анхбаяр, дуурийн дуучин Д.Отгонжаргал, дуурийн дуучин Д.Дуйнхоржав, дуучин Н.Наранбаатар нар Ж.Пуччини, Ж.Бизэ, Ж.Верди нарын сонгодог бүтээлүүдээс гадна Б.Тийл, Э.Пресли, Ж.Лоуренс, Э.Ньюли нарын бүтээл, түүнчлэн “Би Монгол хүн”, “Монголын тал нутаг” дуунуудаар үзэгчдийн сонор, мэлмийг мялааж, алга ташилт дүүрэн тоглолт болсон.

“Монгол дуурийн үдэш” арга хэмжээг БНИУ-ын Засгийн газар, бизнес, соёлын төлөөлөгчид болон Жакарта хотод суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нар өргөнөөр үзэн сонирхсон бөгөөд бөгөөд энэхүү тоглолтыг Индонезийн хэвлэлд “Чингис хааны эх орны дуурийн дөрвөн дуучин Жакартад хүч түрэн орж ирэв” гэж онцолжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих