pic02-162737-1357100780

Гадаад сурах хүсэлтэй сурагчдад алдаж болохгүй БОЛОМЖ!

ЕБС-ийн ахлах анги (10, 11, 12-р анги)-ийн сурагчид хамрагдах боломжтой “Зориг” сангийн “Залуу эрдэмтэн хөтөлбөр” ес дэх жилдээ зарлагдлаа. Энэ жилийн хөтөлбөрийг “Хог хаягдал ба уур амьсгалын өөрчлөлт” төслийн дэмжлэгтэйгээр Азийн сантай хамтран зохион байгуулахаар болжээ. Уг хөтөлбөр ЕБС-ийн сурагчдыг АНУ болон олон улсын шилдэг их, дээд сургуулиудад элсэн орох боломжийг тодорхойлох, тэдгээрийг бэлтгэх зорилготой аж.

Мөн 2011 оноос хэрэгжиж эхэлсэн цагаас жил бүр 30 сурагч шалгаруулан авч долоо хоногийн эрчимжүүлсэн академик туршлага олгох хөтөлбөр явуулах юм. Хөтөлбөрийн сургалтыг гадаадын их, дээд сургуульд суралцаж буй бакалаврын ангийн оюутнууд заадаг бөгөөд жил бүр 5-8 сургагч оюутан багш оролцдог билээ.

Хөтөлбөр орон даяар зарлагддаг бөгөөд доорх ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Сурлагын дундаж дүн 75%-иас доошгүй байх
  • Англи хэлний ярих, бичих, ойлгох чадвар дундаас дээш байх
  • Нийгмийн идэвхтэй байх

Хөтөлбөрийн материалыг зөвхөн онлайнаар авах бөгөөд 2019 оны зургадугаар сарын 2-ны 23 цаг 59 минут болохоос өмнө явуулаарай.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих