tsalingiin nemegdel

Боловсролын салбарын цалин 12.3 хувиар нэмэгдэнэ

191,000 төрийн албан хаагчийн цалинг инфляцын түвшинтэй уялдуулан 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 8%-иар нэмэгдүүлнэ.

Төсвийн орлого түүхэндээ байгаагүйгээр давж биелсэн болохоор эдийн засгийн өсөлтийн үр шимийг иргэд, ард түмэн хүртэх нь зүйн хэрэг.

Засгийн газрын хуралдаанаар тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон.   Үүнд багш, эмч нараас доош цалинтай төрийн албан хаагч нарын цалинг өмнөх оны есдүгээр сарын 1-нээс эхлэн найман хувиар нэмэгдүүлэх аж.

Мөн цалингаа нэмэгдүүлж чадаагүй 17.2 мянган албан хаагчийн цалинг 16 хувиар нэмэгдүүлнэ.

Ингэснээр цалингийн зөрүүг арилгаж буй хэрэг. Мөн боловсролын салбар болон эрүүл мэндийн салбарын цалин 4.3 хувийн зөрүүтэй байдаг. Тэгэхээр нэгдүгээр сарын 1-нээс цалинг найман хувиар нэмэгдүүлэхийн зэрэгцээ цалингийн дээрх зөрүүг арилгах зорилгоор 4.3 хувиар нэмэгдүүлнэ.

Тэгэхээр боловсролын салбарт ажиллаж буй хүмүүсийн цалин энэ онд 12.3 хувиар нэмэгдэнэ гэж ойлгож болно. 

2018 онд төрийн албан хаагчдын дундаж цалин 804 мянга байсан бол цалин нэмэгдүүлснээр 2019 онд дундаж цалин 916 мянга болж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих