sudlaach d.ganhuag

Баруунд сургууль төгсөгч Монголчуудын дөрвөн шинж төрөл

Судлаач Д.Ганхуяг АНУ, Англи зэрэг барууны өндөр хөгжилтэй оронд их, дээд сургууль төгсөгчдийн талаар товч байр суурь илэрхийлжээ.

Тодруулбал тэрээр:

“Монголын Баруунд сургууль төгсөгчдийг дараах үндсэн хэв шинжид хувааж болно:

Нэг. Худал гайхуулагсад” – Барууны сургуулийн 1-2-3-6 сар, 1-2 жилийн курс, дамжаа, дадлагыг Барууны бүрэн дээд боловсрол эзэмшсэн гэж намтартаа бичдэг, ярьдаг худал гайхуулагсад. Эд тоогоор маш олон бөгөөд ихэнхдээ хулхи баагийнууд.

Хоёр. “Бор зүрхээрээ зүтгэгч – Өөрийн авъяас чадвар, хичээл зүтгэлээр амжилтад хүрч Барууны сургуульд элсэж сурч, төгссөн жинхэнэ мундагчууд. Эдэнд бүрэн итгэж болно. Гэхдээ тооны хувьд тун цөөн.

sudlaach d.ganhuag

Гурав. Эцэг эхийн буяныг эдлэгсэд” – Эрх мэдэл, эд хөрөнгө бүхий эцэг эхийг тусламжийн буянаар Барууны сургуульд суралцаж төгсөгчид. Эдний 10 хүнээс 1-2 нь онц сайн сурч чаддаг ба бусад нь голдуу хулхи баагийнууд.

Дөрөв. Намын бодлогын залуучууд” – Улс төрийн лидер дагах буюу намын залуучуудын байгууллагаар дамжин, намд үнэнчээ харуулсны ачаар Барууны сургууль сурч төгсөгчид. Эдэнд итгэж яагаад ч болохгүй.

Учир нь хүүхэд байхаасаа буруу хүмүүжсэн, Баруунд тагнуулын сургуульд сурсантай адилтгам зан авир, үйлдэлтэй. Эд тооны хувьд нэлээд олон…” гэжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих