child-beat

Алдрай үрдээ “Алганы амт” үзүүлээд л бай!!!

-Хүчирхийллээс хүчирхийлэгч л төрдөг-

Хүүхдийг цохиж, өвтгөх амархан. Хүүхдийг бие махбодын хувьд шийтгэх нь хүчирхийлэл гарах эрсдлийг дагуулдаг.  Шийтгэл хүмүүжлийн энэ арга одоо цагт байх ёстой юу?  Алганы амт үзсэн бяцхан үрд тань “гар хүрэх”  шийтгэл хэрхэн нөлөөлдөг болохыг анхааралтай уншина уу

– Бие махбодын шийтгэл эцэг эх, хүүхдийн хоорондох итгэлцлийг үгүй хийдэг.
-Хүүхдийг байнга зодож шийтгэх нь тэдний зан суртахууныг сайжруулахаасаа илүү харин ч дордуулдаг. Улмаар хүүхэд худлаа хэлэх, хулгай хийх, заль мэх зохиох, дүү эсвэл найз нараа дээрэлхэх, зодох муу авиртай болж энэ бүх муу зүйлийг хийж байгаадаа гэмшихээ ч больдог байна.
– Хүүхдийг зодож шийтгэх нь тэдний хүчирхийлэгч болгох аюултай. Өөрөөсөө жижиг, эсвэл сул дорой нэгнийг зодож, дээрэлхэж болдог юм байна гэсэн ойлголтыг хүүхдэд суулгадаг.
child-beat-3

              Тэр сул дорой нэгнийг шоглодог дээрэлхүү зантай болно

– Хүүхдийг айлгаснаар тэдэнд зөв хүмүүжил олгохгүй. Ингэвэл хүүхэд зөвхөн ойр хавьд, эсвэл дэргэд байгаа томчууд өөрийг нь зодож шийтгэх вий гэж айсан үедээ л үгэнд ордог бусад үед нь дураараа аашилдаг буруу зуршилтай болно.
– Байнга зодуулж, шийтгүүлж өссөн хүүхэд бага насаа ямар дурсамжтай өнгөрөөхийг нь бодоод үз дээ. Тэд өмнөхөө эргэж дурсах бүртээ гомдолтой, эсвэл ууртай дүр зургийг харах болно.
– Хүүхдүүд ихэвчлэн илүү их анхаарал эсвэл хоол хүнс, унтах, үгүй бол илүү ихийг нээж, судлаж, мэдэх гэснийхээ төлөө буруу зүйл хийлээ гэж томчуудаар загнуулж шийтгүүлэхэд хүрдэг.
boy-beat

                         Тэр өөртөө итгэлгүй сул дорой нэгэн болно

– Хүүхдийг зодож шийтгэснээр томчууд, эцэг эх, асран хамгаалагчид тэднийг хүмүүжүүлэх чухал боломжоо алдаж байна гэсэн үг.
– Хүүхдийг цохиж зодох нь тэдний буруу үйлдлийг тухайн үедээ зогсоож болох юм. Гэхдээ тэдэнд учирлаж, тайлбарлаж, ярьж ойлгуулах нь хүүхдийг зодсоноос илүү үр дүнтэй бөгөөд гарч болох хор уршгаас сэргийлж байгаа хэрэг юм.
Илүү сайн аргууд ямагт байдаг. Хүүхдийг хүмүүжүүлэхдээ тэдэнд зааж, тэдэнтэй хэлэлцэж бай. Мөн хариуцлагатай, халамжтай, зарчимтай томчуудыг ажигласнаар хүүхдүүд сайн хүн болдог гэдгийг санаарай.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих