uma-turman

Хөгшрөхийг хүсдэг жүжигчин хэн бэ?

Дийлэнх хүмүүс хөгшрөлтийн эсрэг тэмцэж, царай зүс, бие хаагаа мөнхийн залуу хэвээр байлгахыг хүсдэг шүү дээ. Гэтэл Холливудын алдарт жүжигчин Ума Турман нас ахиж намбатай харагдахыг хэзээнээс мөрөөддөг байсан гэвэл та итгэх үү? Олон арван сэтгэл хоногшсон дэлгэцийн бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн тэрээр “HELLO” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ тухайгаа дурджээ.

“Би залуухан бас үзэсгэлэнтэй байдалдаа хэзээ ч сэтгэл хангалуун байгаагүй. Хүүхэд наснаасаа эхлээд л аймшигтай мэдрэмжийг авдаг байлаа. Учир нь арван настайд минь хэн нэгэн намайг үнэхээр муухай инээдэг гэж хэлснээс болж насанд хүртлээ өөртөө гутарч, нэг ч удаа шүднүүдээ ил гаргаж инээж үзээгүй.

Бас нүүрээ будаагүй байдлаа хүнд харуулахыг хүсдэггүй байсан. Харин нас ахих тусмаа өөртөө итгэлтэй болж, одоо л нэг эмэгтэй хүн гэдгээ мэдэрч байна даа” хэмээжээ.

Үнэхээр ч оюун санаа, сэтгэл зүйгээрээ залуужсанаа батлав уу гэлтэй Ума Турман эрүүл, гуалиг бие галбираа гайхуулан далайн эрэг дээр баяр хөөртэйгөөр алхаж буйг та харж байна. Энэ жил 45 настай жүжигчин бүсгүй оны эхээр гоо сайхны мэс засалд орж, нүүрний хэд хэдэн хэсэгтээ засвар хийлгэжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих